Далай ламаас адис авахуулав
Загвар өмсөгч Жизель Бундхен Парис хотноо Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтай уулзсан тухай “Celebritybabies.people.co” мэдээллээ. Тэрбээр Далай ламтай хүү Бенжамин болон охин Виванаа танилцуулж, адис авахуулжээ.
1
Жизель инстаграмдаа Далай ламтай авахуулсан зургаа байршуулаад “Амьдрах урам хайрласан танд баярлалаа. Буддын шашинд итгэж эхэлсний дараа миний амьдрал 100 бус 200 хувь өөрчлөгдсөн. Би илүү хүлээцтэй, тайван болсон” гэж бичжээ. Жизель “Chanel No.5” брэндийн сурталчилгаагаар Парис хотноо зураг авалттай байгаа бол Далай лам Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгын дагуу тус улсад хоёр хоногийн хугацаатай шашны айлчлал хийж буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ