Крис Браун аав болно

img

Дуучин Крис Брауны найз бүсгүй Каруэччэ Тран жирэмсэн гэдгээ зарлажээ. Тэд 2011 оноос эхлэн болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны эцсээр хамт амьдрах болсон юм. Брауны дотны анд реппер Уакстар өнгөрсөн бямба гаригт твиттертээ Каруэччэ Траны гэдсийг зааж буй зургаа байршуулаад “Энэ бүсгүй жирэмсэн” гэж жиргэжээ. Мөн Браун твиттер, инстаграмдаа дээрх зургийг байршуулаад “Бурхан бидэнд амьд бэлэг илгээжээ. Баярлалаа” гэж бичсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.

1

Өнгөрсөн тавдугаар сард тэднийг сүй тавьсан хэмээн дуучин Жастин Бибер твиттертээ жиргэж байсан юм. Тэгэхдээ энэхүү мэдээллийг хосууд батлаагүй билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ