Ливийн армийнхан хэт даврагчидтай тулалдав
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг Ливи улсын армийн цэргүүд нэгдэж, дайтсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өчигдөр Ливийн хил орчимд хяналтаа тогтоохыг санаархаж буй хэт даврагчид руу гал нээж, эх орныг нь тайван орхихыг сануулсан байна. НҮБ-аас мэдээлсэнээр “Ливийн дайчид гал нээсний дараа хэт даврагчид хойшоо ухарсан. Харин удалгүй армийн цэргүүд рүү гал нээж, тэд харилцан гал нээсэн. Амиа алдсан хүмүүсийн тоо хэдийнэ 200 давсан” гэжээ.
1
Ливийн Батлан хамгаалах яамны сайд Ахмед Мэйт “Бид эх орноо хамгаалахыг хүсч байна. Тиймээс эхэлж гал нээсэн. Олон улс бидний үйлдлийг буруутгахгүй гэдэгт итгэлтэй байна. Хэт даврагчид өнгөрсөн сараас эхэлж, Ливийн хил орчимд хяналтаа тогтоож, ард түмнийг минь заналхийлж буй. Өчигдрийн гэнэтийн дайралтын үеэр армийн цэргүүд 100 гаруй хэт даврагчийг устгасан” гэж ярьсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ