Украины эсрэг дайтахыг уриалав
Украины зүүн хязгаарын Донецк мужийн захирагчаар “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко сонгогдсон билээ. Тэрбээр өчигдөр ард түмэндээ хандаж, анхны мэдэгдлээ хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Захарченко “Донецк ард улс”-ын бүх иргэн Украины эсрэг нэгдэх хэрэгтэй. Бид эх орноо хамгаалж, тусгаар улс болохын төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Тун удахгүй бидэн рүү Ерөнхийлөгч Петр Порошенко гал нээх болно. Тиймээс бид Украины Засгийн газраас эх газраа хамгаалахын тулд дотроосоо хүчирхэгжих хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол эв найрамдалтай байх. Бид нэг нэгнээ хүндэлсэн цагт бусад гүрнүүд шиг хүчирхэгжих болно” гэж хэлжээ.
1
Энэхүү мэдэгдлийн дараа Донецкийн удирдлагууд мужийн 18-55 насны бүх эрчүүд, эмэгтэйчүүдийг Украины эсрэг дайтахыг уриалжээ. Мөн орон даяар бүх нийтийн цэрэг татлага зарласан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ