Халуун лав Пахоа тосгоныг дайрав

img

АНУ-ын Хавайн арлын Килауеа галт уул өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд  дэлбэрсэн бөгөөд өнөөг хүртэл халуун лав нь урссаар байгаа юм. Галт уулын халуун лав Хавай арлын зүүн хойд талд орших Пахоа тосгоныг дайрч өнгөрөн ихээхэн хэмжээний хохирол учуулсан тухай Хавайн арлуудын захирагч Билли Кеной мэдэгджээ. Халуун лав Пахоа тосгоны 50 гаруй ногооны талбай, оршуулгын газар болон 10 гаруй байшинг шатааж, зам талбайг бүхэлд нь дайрч өнгөрчээ. Өнгөрсөн баасан гаригт тосгоны замуудыг хааж, онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн машинаас өөр машин явуулахыг хориглоод байгаа юм.

1

Хавайн албаныхан тосгоны 800 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж. Килауеа галт уулнаас ялгарсан лав Пахоа тосгонд хамгийн багадаа 50 сая ам.долларын хохирол учруулсан гэж захирагч Билли Кеной “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

АНУ-ын Галт уул судлалын төвөөс “Килауеа галт уул ирэх сарын 28-нд дахин сэрэх магадлалтай” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ