Обама ярилцлагад орохоос татгалзав
Британийн нэрт хөтлөгч Пирс Морган “Hard talk” ток шоундаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг урьсан ч татгалзсан хариу авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хөтлөгч өнгөрсөн долоо хоногт Обаматай утсаар ярилцаж, зөвшөөрүүлсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгчид шоуныхаа үеэр асуух 21 асуултыг шуудангаар явуулсан аж.
1
Обама хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж ярилцлага өгөх боломжгүй гэдгээ өчигдөр уламжилсан байна. Обама ямар шалтгаанаар Пирс Моргантай ярилцахаас татгалзсан шалтгаанаа “Ярилцлагаас өөр чухал асуудал байна” гэж хариулжээ. Тэгэхдээ Цагаан ордны хэвлэлийн албаны нэрээ нууцалсан гэрчийн ярьсанаар “Пирс Морганы явуулсан асуулт хэтэрхий улс төр болон хувийн шинжтэй байсан. Ерөнхийлөгч дээрх асуултуудыг уншсаныхаа дараа “Энэ ярилцлагын дараа хэт даврагчид барьцаанд байгаа Америк иргэдийг бүгдийг нь цаазлах юм байна” гэж ярьсан. Тиймээс л Ерөнхийлөгч ток шоунд оролцохоос эелдэгээр татгалзсан” гэжээ.
Морган твиттертээ “Обама. Ойлгохгүй байна” гэж жиргэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ