Хүүхдүүд жинхэнэ буугаар тоглож байна
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдын хүүхдүүд тоглоом бус жинхэнэ буугаар тоглож буйг НҮБ-ын Хүүхдийн сан буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид олон нийтийн сүлжээгээр бага насны хүүхдүүдийг хэт даврагч шиг аашлахыг зааж буй дүрс бичлэг, гэрэл зургуудыг байршуулж “Бидний үргэлжлэл” гэх зэргээр бичиж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт Халифын улсын дэд тэргүүн Хамир аль Ахмайдын хоёр настай хүү хэт даврагчдын гарт амиа алдсан хүмүүсийн толгой дээр зогсч буй зургийг твиттерт нийтэлсэн билээ.
1
Дээрх зургууд нийтлэгдсэний дараа АНУ-ын Засгийн газар твиттер, инстаграм, фэйсбүүкийн удирдлагуудыг буруутгаж “Хяналт гэх зүйл олон нийтийн сүлжээнд байхгүй байна” хэмээн шүүмжилжээ. Харин фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг “Хэрэглэгчээ тагнаж, хяналт тогтоох нь хууль бус. Тэгэхдээ олон нийтийн сүлжээг буруу аргаар ашиглаж буй хүмүүстэй хатуу аргаар тэмцэх болно” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ