Багшийгаа хөнөөсөн хүүд ял оноов
Британийн Лийдс хотын “Catholic” коллежийн сурагч 15 настай Уилл Корник гэгч Испани хэлний багш Энн Макгайерийг хэрцгийгээр хөнөөсөн билээ. Түүнд шүүхээс 20 жил хоёр хоногийн ялаар шийтгэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд Уилл Корник хичээлийнхээ үеэр багш руугаа дайрч, долоон удаа хутгалж, улмаар аминд нь хүрсэн юм.
1
Хүү дээрх хэргээ эртнээс төлөвлөж фэйсбүүктээ “Тэр үхэх л болно” хэмээн бичсэн байжээ. Цагдаагийнхан хүүгийн өрөөнөөс урт, богино хэмжээтэй 10 гаруй хутга болон амиа алдсан багшийн 50 гаруй гэрэл зургийг олжээ. Дээрх хэргийн дараа сургуулийн үйл ажиллагааг сар орчим зогсоосон. Гэмт этгээд мэдүүлгийнхээ үеэр багшаасаа гадна ангийнхаа хоёр охиныг хороохоор төлөвлөж байсан гэжээ.
Цагдаагийн газраас “Хүүгийн эцэг эх сэхээтэн гаралтай. Аав нь зохиолч бол ээж нь эмийн санч” гэсэн байна. Ерөнхий сайд Дэвид Камерон дээр хэргийг “аймшигтай” хэмээн тодорхойлж жилийн бүрийн дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг Энн Макгайер багшийг дурсах өдөр болгон зарлажээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ