Макконахи хэт даврагчдыг хулчгар гэв

img

“Dallas Buyers Club” киногоороо өнгөрсөн он “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн жүжигчин Мэтью Макконахи Британийн “GQ” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Жүжигчин залуу ярилцлагынхаа үеэр “Иракийн хэт даврагчдыг үйлдэл сэтгэлийг минь түгшээж байна” гэж ярьжээ. Тэрбээр “Үнэхээр хэцүү. Үдэш бүр мэдээгээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн талаар гарах юм. Сонирхохгүй гэсэн ч сонирхож, үзэхээс өөр арга алга. Миний бодлоор өөрсдийгөө хэт даврагч хэмээн нэрийдэж, баг өмсдөг тэр залуус үнэхээр хулчгар” хэмээжээ.

б

Мэтью Макконахи хамгийн сүүлд уран зөгнөлт, адал явдалт “Interstellar” киноны гол дүрийг бүтээсэн юм. Эл бүтээл энэ сарын 7-нд нээлтээ хийх билээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

украин иракад байгаа хэт даврагч нарт хатуу цохилт өгөх хэрэгтэй:
нээрээ хулчгар шүү дээ тийм л зоригтой юм бол маскгүй нүүрээ гаргаад бичлэгээ цацах хэрэгтэй
2014-11-05
isis mongolia kazakh :
isis kazakh mand
2014-11-04
anti america:
haha. hen ny hulchgar bol doo.
2014-11-04