Тери Хатчер марафон гүйлтэд оролцов
АНУ-ын Нью Йорк хотноо өчигдөр 102 дахь удаагийн марафон гүйлт амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн марафон гүйлтэд “Яахаас буцахгүй эзэгтэй нар” цувралын од Тери Хатчер оролцсон тухай "www.dailymail.co.uk" мэдээллээ. Энэ удаагийн марафон гүйлтэд нийт 22 мянган хүн оролцож, сая гаруй хүн үзэж сонирхжээ. Оролцогчид нийтдээ 26.2 миль буюу 42.1 километр зайг туулсан байна. 2014 оны Нью Йорк хотын марафон гүйлтийн ялагчаар 32 настай Мари Кейтани тодорсон байна. Тэрбээр хоёр цаг 25 минут долоо секундын амжилтаар алтан медалийн эзнээр тодорчээ. Харин жүжигчин бүсгүй таван цаг долоон минут 25 секунд гүйж сүүлчийн байранд орсон ч үзэгчид баяр хүргэжээ.
ө
Тери твиттертээ “Гүйх сайхан байлаа. Анхны удаа гэхэд амжилттай шүү. Дараа жил заавал оролцох болно” гэж жиргэжээ. Мөн инстаграмдаа Тери марафоны үеэр авахуулсан зургуудаа байршуулж “2015 оны Нью Йорк хотын марафонд эхний 50-д багтах болно” гэж бичсэн байна.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ