А.Гантамир: З.Энхболд ашиг сонирхлын зөрчилтэй

img

Монголын залуу хуульчдын “Хос дэнс” клубын тэргүүн А.Гантамир өнөөдөр Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д ээлжит мэдээллээ хийлээ.

a

А.Гантамир хэлэхдээ “АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хууль бусаар тус албан тушаалд очсон хэмээн би Үндсэн хуулийн цэцэд хандсан ч маргаан үүсгэхээс татгалзсан хариу ирлээ. Миний бие УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргад хуульч мэргэжилгүй хүнийг томилсон нь Авлигын эсрэг хуулийн 19, 21 дүгээр зүйлийн холбогдох заалт болон Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тиймээс өнгөрөгч есдүгээр сараас хойш  дээрх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан ч цэцийн гишүүн Д.Сугар маргаан үүсгэхээс татгалзсан. Тиймээс УИХ-ын  дарга З.Энхболдод Үндсэн хуулийн  цэцийн маргаан үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгох хүсэлтийг бичгээр, 1111 төвийн утсаар, имэйл хаягаар өгсөн. Харин УИХ-ын даргын туслах  иргэн А.Гантамиртай утсаар холбогдож “Цэц дээр  байгаа асуудалд УИХ-ын  дарга хариу өгөх шаардлагагүй” гэж хэлсэн.

aa

Хамгийн гол нь бичгээр хариу өгөхөөс татгалзаж, мөн тогтоолыг хүчингүй болгохыг хүсэхгүй байгаа нь УИХ-ын дарга  З.Энхболдод ашиг сонирхлын зөрчил үүссэнтэй холбоотой гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболдыг мөн шалгуулна. АТГ-ын дэд дарга Б.Хурцыг хуульч мэргэжил эзэмшсэн эсэхийг Хуульчдын холбооноос лавлагаа авахад хуульчийн сонгон шалгаруулалтад оролцсон тухай мэдээлэл, баримт бүртгэгдээгүй байсан. Тиймээс ОХУ-ын Элчин сайдын яаманд Б.Хурцыг ОХУ-ын Аюулгүй байдлын академид  эрхзүйч мэргэжил эзэмшсэн үнэн эсэхийг тодруулахаар хандана. Мөн Хүний эрхийн үндэсний комисст төрийн байгууллага нотлох баримт цуглуулах боломж олголгүй хүний эрхийг зөрчсөн асуудлаар гомдол  гаргана” хэмээн мэдээллээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шекспир:
оюутан залуусын анхааралд уран зохиолын номоор дамжуулан англи хэлний сургалт явуулдаг шекспир сургалтын төвийн намрын 2 дах элсэлт хуучин сүхбаатар дүүргийн дэргэд цэцээ гүний 318 тоотод явагдаж байна. англи хэл дээр уран зохиолын шаталсан номууд, сонгодог болон орчин үеийн уран зохиолын номуудыг хэрхэн зөв цэвэрхэн унших, орчуулах, ойлгох бичлэгийг эхээр нь сонсох чадварыг төлөвшүүлэх зэрэг олон ажилбаруудыг хичээлийн явцад нэгэн зэрэг гүйцэтгэж суралцагчдын англи хэлний хэрэглээний түвшинг богино хугацаанд эрс дээшлүүлэх болно. энэ удаагийн курс нь сургуулийн амралттай давхцаж байгаа бөгөөд бид зөвхөн эхэлж бүртгүүлсэн 10 хүүхэдтэй хичээллэх болно. курс 11 дүгээр сарын 3-нд 18 цагт эхэлнэ. сургалтын бүх материалуудыг хангана. холбоо барих 94050620. 88084550.
2014-11-05
нууц мэдээлэл:
хурцын ард эби, женко, з.энхболд ман аас м.энхболд, бадамжунай нар байгаа, 5 хүний бууны *
2014-11-04
монгол:
сугар өөрөө асуудалтай болохоор з.энхболдыг хамгаалах нь зөв шүү дээ
2014-11-04