Ромео “Burberry”-тэй гэрээ байгуулав

img

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн дунд хүү 12 настай Ромео Бекхэм “Burberry” брэндтэй гэрээ байгуулжээ. Тэрбээр өнгөрсөн 2013 онд тус брэндийн сурталчилгаанд тоглож байсан юм. “Burberry” брэнд өчигдөр намар, өвлийн загвараа танилцуулснаас гадна шинэ сурталчилгаагаа толилуулжээ. Энэхүү сурталчилгаанд Ромео болон бүжигчин Ханнах Доннес нар тоглосон аж. Бекхэм хүүгийнхээ зургийг твиттертээ байршуулаад “Шинэ од” хэмээн жиргэжээ.

1

Ромео Бекхэм өнгөрсөн сард ээжийнхээ “VB” брэндийн сурталчилгаанд тоглосон билээ. Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм хүүгээ “Burberry” брэндтэй ямар үнэтэй гэрээ байгуулсан болон гэрээний талаар нийтэд мэдээллэхээс татгалзсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ