Жоли “Vanity Fair” сэтгүүлийг чимжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли хурим хийснээсээ хойш анх удаагаа сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгчээ. Тэрбээр өчигдөр худалдаанд гарсан “Vanity Fair” сэтгүүлийн хавтсыг чимжээ. Жоли “Эмэгтэй хүн нөхөр болон хүүхдүүд нь дэргэд байвал жаргалтай байдаг бололтой. Би өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Брэд бид хоёрын бүтээсэн энэ амьдралд дахин давс болон чихэр нэмэхийг би хэнд ч зөвшөөрөхгүй” гэж хэлжээ.

1

Брэд, Жоли нар өнгөрсөн есдүгээр сард Италид гэр бүлийнхээ хүрээнд хуримаа хийсэн билээ. Тэд 2005 онд дэлгэцнээ гарсан “Ноён, хатагтай Смит” кинонд тоглосныхоо дараа дотносч хамт амьдрах болсон юм. Хуримынхаа дараа Брэд эхнэртэйгээ дахин кинонд тоглож буйгаа зарласан билээ. Хосын тоглож буй “The Sea” кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх бөгөөд зураг авалт 45 хувьтай явагдаж байгаа гэж жүжигчин залуу мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
nuur n dalii garsan baihad zasadgguiee
2014-11-06
энэрэл:
сайхан эмэгтэй, гэр бүлд нь өөрт нь эрүүл энх, аз жаргалыг ерөөе.
2014-11-04