Свифтийн цомог дээд амжилт тогтоов

img

Кантри дуучин Тэйлор Свифтийн “1989” нэртэй цомог гурван долоо хоногийн дотор 1.4 сая хувиар борлогдож, түүхэн амжилт тогтоолоо гэж “Nationalpost.com” мэдээллээ. “1989” нь Свифтийн тав дахь цомог аж. Дуучны цомог худалдаанд гарсан эхний өдрөө 600 мянган ширхэг зарагджээ. Энэ нь 2014 онд гарсан хамгийн дээд үзүүлэлт хэмээн “Nielsen Sound Scan” сайт онцолсон байна.

1

Цомгоос гадна Свифтийн өнгөрсөн наймдугаар сард гаргасан “Shake It Off” дуу нь нэгэн амжилт үзүүлсэн байна. Уг дууг “Youtube.com” сайтаар 231 сая хүн үзэж, 2014 оны хамгийн их үзсэн 100 дууны жагсаалтыг тэргүүлжээ. Свифтийн 2011 онд гаргасан “Fearless” цомог нь 40 сая хувь борлогдож, сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их борлогдсон Кантри дуучны цомгоор тодорчээ.

“People” сэтгүүл “Тэйлор Свифт энэ жил 200 сая ам.долларын ашиг олсон” гэж бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ