Адрина Лима гэрээгээ сунгажээ
Загвар өмсөгч Адрина Лима “Victoria's Secret”-тэй гэрээгээ сунгасан тухай “Good Morning America” сайт мэдээллээ. 33 настай Адрина өнгөрсөн оны хоёрдугаар сард тус брэндтэй байгуулсан гэрээгээ цуцлаад байсан юм. Тэрбээр твиттертээ “Адрина Лима, далавч, сахиусан тэнгэр” гэж жиргэжээ. Адринагаас гадна загвар өмсөгч Алессандра Амбросио гэрээгээ сунгасан байна.
1
“Victoria's Secret” брэндийн олон нийттэй харилцах албаны дарга Фани Брас хэлэхдээ “Бид жинхэнэ сахиусан тэнгэрүүдтэй шинэ гэрээ байгуулж чадлаа. Үзэгчид Адрина болон Алессандра нарыг харахыг хүсдэг. Мөн Миранда Керр. Удирдлагууд Миранда Керртэй гэрээгээ сунгах асуудлаар ярилцаж байгаа” гэжээ.
Адрина, Алессандра нар өчигдөр Нью Йорк хотын “Victoria's Secret”-ийн сурталчилгааны байранд шинэ загваруудыг танилцуулсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ