Голландын эзэн хаан Өмнөд Солонгост ирлээ
Голландын эзэн хаан Уильям Александр, хатан хаан Максима нар өнөөдөр Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хаан, хатан хоёрыг Сөүл хотноо ирэх үед тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ хүлээн авчээ. Хоёр орны удирдлагууд Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах жуух бичигт гарын үзсэг зурсан гэж Хөх ордны хэвлэлийн албанаас уламжлав.
1
Хаан, хатан хоёр тус улсын Ерөнхий сайд Чон Хон Вонтой уулзаж, Солонгосын дайнаар амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан босгосон “Эргэн дурсах” хөшөөнд цэцэг өргөжээ. Мөн Солонгосын дайнд оролцсон ахмад дайчидтай уулзсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Айлчлалын үеэр Хойд Солонгос хил орчмын хяналтаа сайжруулжээ. Голландын хаан, хатан хоёр Сөүлд ирэхээсээ өмнө Японд гурван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийсэн билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ