Л.Гансүхийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр 11.00 цагт Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр тов зарлажээ. Тэрбээр АТГ-аас өгсөн мэдээлэлд байр сууриа илэрхийлэх бололтой.
ө
Өчигдөр АТГ-аас мэдээлэл хийж, Л.Гансүх нарын 10 хүн төрд 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэдгийг танилцуулсан юм. Мөн Л.Гансүхийг цагдан хоригдож байх үед өмгөөлөгчтэй нь уулзуулж байсан, эрхийг нь огтхон ч зөрчөөгүй гэсэн мэдээллийг өгсөн. Үүнээс гадна өмгөөлөгч Ц.Баасандоржийг өөрийг нь шалгуулах хүсэлт өгсөн гэх мэдээллийг АТГ-аас өгсөн билээ. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн Багануур ХК-д хүсэлт гаргасан албан бичгийн ард хэргийн мөрдөн байцаалтад саад учруулах, төрийн өндөр албан тушаалтны нэр барьж мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн байж болзошгүй гараар бичсэн мэдээллүүд байгаа учраас түүнийг шалгуулах шаардлагатай хэмээн үзсэн аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ