Ерөнхийлөгчөө эсэргүүцэж өөрийгөө шатаажээ
Болгарын нийслэл Софи хотод тус улсын Ерөнхийлөгчийн ордны өмнө талбайд 38 настай эмэгтэй өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлжээ. Таксигаар ирсэн эмэгтэй ордны өмнөх талбай дахь усан оргилуурын дэргэд өөр дээрээ шатах шингэн асгаад гал асаасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өөрийгөө шатаах болсон шалтгаанаа “Ерөнхийлөгч Росен Плевнелиев авлига болон хээл хахуултай тэмцэж чадахгүй байгаатай холбоотой” гэжээ.
1
Ордны хамгаалалтын ажилчид болон иргэд шуурхай ажилласны үр дүнд эмэгтэйн галыг унтрааж, эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаагийн газраас мэдээлсэнээр “Өөрийгөө шатаасан эмэгтэйн бие 91 хувийн түлэгдэлтэй. Биеийн байдал тун муу байгаа” гэжээ. Энэ онд Болгарт өөрийгөө шатаах гэсэн оролдлого зургаан удаа гарсан гэж “AFP” агентлаг мэдээлэв.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ