Замын хашлагыг Улаанбаатар нэгтгэл сольжээ

img

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороллын орчимд төв замын хашлага /боржур/ сольж байгаа нь төрийн мөнгийг шаардлагагүй ажилд хяналтгүй зарцуулж байгаагийн нэг хэлбэр хэмээн иргэд бухимдаж байгаа.

d

Энэ талаар Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын менежерээс тодруулахад, “Баянзүрх дүүргийн нутаг “Натур” худалдааны төвийн арын зам буюу Дамдинсүрэнгийн гудамжны 2400 метр газрын замын хашлага солих ажлыг Нийслэлийн Авто замын газрын захиалгаар“Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас “Жи Жи Си”, “Алтай роуд” гэсэн хоёр компанитай гэрээлж хийлгэсэн. Манайхтай гэрээ хийсэн компаниуд нь гэрээт ажилчдаар замын хашлага /боржур/ солих ажлыг хийлгэсэн бололтой юм билээ” гэдгээс өөр хариулт өгсөнгүй.

d

Харин иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу замын хашлага /боржур/ сольсон газруудыг очиж үзэхэд ажлын гүйцэтгэл маш тааруухан хийгдсэн нь харагдаж байсан. Хуучин байсан замыг шинэчилж хийсэн гэх боловч шинээр тавьсан замын явган хүний замыг бүрэн засч янзлаагүй. Замын хашлага /боржур/ явган хүний зам хоёрын дундах зайг нөхөж, бөглөөгүйгээс шороо тоос босдог. Хамгийн гол нь хашлагыг нь шинэчилсэн явган хүний зам нь өмнөхөөсөө нарийхан болсонд иргэд оршин суугчид бухимдаж байв гэж БЗД-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

а

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хуучин нь ч их муудсан байсан шдээ харин ч гоё болж байгаа юм биш үү.
2014-11-06
бзд ийн иргэн:
хуучин байсан хашлага нь их муудаад автомашин давж гарсаар байгаад явган зам нь эвдэрсэн юм байна. нэг мөр мөнгийг нь нэмж өгөөд явган замыг нь сольчихгүй дээ
2014-11-06
dandar max:
za yahavdee.ardchilsan namiihan neg garsan deeree jaahan idej avagdee.suuldee buur uruvdchihluu.hamgiin gol ni hulhi chanargui l hij bolohgui shu.
2014-11-05
irgen:
uugeer yavah bolgondoo durgui hureed baidgiin hotiin darga ene ter ni ireed uuniig boliulj boldguin bh daa
2014-11-05
zochin:
heregtseegui yumand mungu zartsuulj baih yum. neg musun yabgan hunii zamiig zasaj chadahgui yum bol iluu ajil. hiih ajilaa oligtoihon tulubluj suraagui yumuu. zurag deerh yabgan hunii zamaa haraach iim baihad hashlagiig solih *rdlaga baina uu ??????
2014-11-05
хахаха:
хэрэг алга боржур гэж монгол үг байхгүй. бордюур билүү дээ орос үгийг хэл яриа муутай зарим нэг нь амарчилаад боржур гэж хэлээд байдаг юм. яандаа монгол хэл минь
2014-11-05