Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг уриалав

img

Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Нарангуатай уулзаж ярилцлаа

d

-Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулган болсон. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр чуулган 2014 оны аравдугаар сарын 30-нд чуулсан. Улс төр дэхь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн манлайлал, багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадварыг дээшлүүлэх, ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч зуу, зуун эмэгтэйчүүд, ардчиллыг дэмжигч Монгол бүсгүйчүүдээ төлөөлсөн төлөөлөгч бүсгүйчүүд энэ чуулганд оролцдогоороо онцлогтой.

Ардчилсан намыг хүчтэй, нөлөө бүхий зорилготой ардчиллыг түгээн дэлгэрүүлэх итгэл үнэмшилээ хамгаалж үлдэх чадвартай байлгахын тулд нам доторх өөрчлөлт шинэчлэлийг манай намын эмэгтэй 20 гишүүн манлайлан оролцож байсан. Бүсгүйчүүд маань өвлийн тэсгим хүйтэнд суулт хийж, шударга үнэний төлөө тэмцэж байсан. Ингэж итгэл үнэмшил, ирээдүйнхээ төлөөтэмцэж чадсан бидний бүсгүйчүүд өнөөдрийн ялалтын суурийг тавилцсан гавьяатай.  Тиймээс өнөөдрийг бүтээсэн эрчээрээ ирээдүйг зорих нь бидний эрхэм зорилгын нэг гэдгийг хэлэхэд таатай байна.

d

-Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулганы онцлог юу байв?

-Чуулганаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлаа гишүүд, төлөөлөгчиддөө танилцууллаа. Мөн шинэ дүрмийг танилцуулан зөвлөлдөх зөвлөл болон хяналтын хорооны гишүүдийг сонголоо. Чуулганд оролцсон гишүүдийн саналаар төлөөлөгч бүсгүйчүүдийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдээр, нэр бүхий гурван гишүүнийг хяналтын зөвлөлийн гишүүдээр сонгосон.

2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгох сонгуулиар нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн төлөөлөл оруулахаар намын удирдлагатай зөвшилцөж чадсан. Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурлын  41 төлөөлөгчийн 9 нь буюу 28 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын бүртгэлтэй намын гишүүдийн 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сурталчилгаанд ажилладаг шадар туслагч, ухуулагчдын 90 гаруй хувь нь бүсгүйчүүд байдаг юм. Тиймээс Баянзүрх дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос улс төр дэх болон улс орны хэмжээнд шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд цаашид анхаарч ажиллах болно. УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд эмэгтэй улстөрчдийн квотыг нэмэгдэх нөхцөл боломж өнөөдөр хангалтгүй байгаа. Үүнд өөрчлөлт оруулахын тулд манай холбооноос анхаарч ажиллаж байна.

d

-Дөрөвдүгээр чуулганд оролцсон эмэгтэйчүүд эв нэгдлийг сахиж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах талаар уриалга гаргасан гэж сонслоо. Энэ талаар?

-Чуулганд оролцсон нийт гишүүд, төлөөлөгчдөөс Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдэд хандаж, 25 жилийн ойн босгон дээрээ Ардчилсан нам анх удаа бүх шатны сонгуульд ялсан. Тиймээс бидэнд ялалтаа бататгаж, ард түмэн, сонгогчдынхоо өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж, итгэлийг дааж ажиллах нь бидний үүрэг. Тиймээс манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулганаар уриалга гаргасан.

Уриалгаараа бид улс орны болон иргэд олны сэтгэл санааг түвшин байлгаж, хөгжил дэвшилд хүрэхэд Засгийн газрын тогтвортой байдал нэн чухал. Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн эрх үүргийн нэг юм. Төр засаг нь  тогтвортой байх нь нийгмийн амьдрал, иргэдийн амьжиргаанд тустай гэдгийг санаж, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалж байгаа.

d

-Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга оролцдог уу. Ер нь танай холбооны гишүүнчлэл хэр ардчилалтай байдаг вэ?

-Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулганд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа зочноор оролцож, мэндчилгээ дэвшүүлдэг. Гишүүнчлэлийн хувьд манай холбоо ардчилал сайтай гэж бодож байна. Манай холбооны хамгийн залуу гишүүн 18, хамгийн настай нь 70 гарсан хүмүүс байдаг. Аливаа зүйлд чин сэтгэлээрээ ханддаг, бас үүссэн асуудалд бид олноороо зөвшилцөж оролцдог болохоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос гаргаж байгаа шийдвэр, уриалга, хийж буй ажил цаг үеэ олсон олны сэтгэлд нийцэж хэрэгжиж чаддаг нь үүнтэй холбоотой гэж бодож байна гэж БЗД-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
chi ingej hutsaad yahaw dee.doldoi awgai
2014-11-05
зочин:
яаж хараад байнаа, үзэн ядаад байгаа ч юм шиг, занаад байгаа ч юм шиг
2014-11-05
tsochloo sh dee:
ymar aimaar hartstai hvn we. ugaasaa ingej hardag bol hvmvvs ih aidag bh daa
2014-11-05
irgen:
bolovsrol nimgen heruul hiij l chadah hun dee. ene hunees ih yum hiine gej huseed ch nemergui
2014-11-05
eooe:
ёоооё айж цочилоо ш дээ. ямар аймаар авгай вэ. шулмас
2014-11-05
зочин:
ямар муухай харцтай эмэгтэй бэ
2014-11-05
зочин:
тэнэгт балай хүүхэн
2014-11-05