Донецк мужид хоёр хүүхэд амиа алджээ

Украины зүүн хязгаарын Донецк мужийн 101 дүгээр сургуулийнхаа талбайд хөлбөмбөг тоглож байсан хоёр хүүхэд их бууны суманд өртөж амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мөн дөрвөн хүүхэд гэмтжээ.
Их бууны сум Донецк мужийн нисэх онгоцны буудлын хажууд орших сургуулийг оносон байна. Сургуулийг өнгөрсөн онд Украины тэрбумтан Ринат Ахметов сэргээн засварлаж, ашиглалтад оруулаад байсан юм. Донецк мужийн шинэ захирагч Александр Захарченко “Порошенко ард түмнээ айлгаж эхэллээ. Засгийн газар манай мужид хяналтаа тогтоохыг санаархаж байна” гэж хэлжээ. НҮБ дээрх үйлдлийг буруутгаж “Салан тусгаарлагчид болон армийнхан хяналтаас гарч эхэллээ” гэсэн байна. Өнгөрсөн есдүгээр сарын 5-нд салан тусгаарлагчид болон Засгийн газрын хооронд гал зогсоох гэрээ байгуулсан ч сар гаруйн хугацаанд 100 гаруй хүн амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ