Сьерра-Леон улс руу тусламж илгээв

img

Австрали улсын Засгийн газар Сьерра-Леон улсад хүмүүнлэгийн тусламж илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Хүмүүнлэгийн тусламжид 100 аяны ор, цэвэр ус, нэмэлт тэжээл болон эм тариа зэрэг багтжээ. Ерөнхий сайд Тони Эббот хэлэхдээ “Австрали эбола вирус хурдацтай тархаж буй Сьерра-Леон улс руу хүмүүнлэгийн тусламж илгээсэн байгаа. Тусламжийн эхний хэсэг өчигдөр нийслэл Фрийтуан хотноо очсон” гэжээ.

Гвиней улсад эбола вирусын дэгдэлт буурах төлөвтэй байгаа гэж өнгөрсөн долоо хоногтДЭМБ-аас мэдээлсэн билээ. “Хил хязгааргүй эмч” байгууллагаас мэдээлсэнээр “Сьерра-Леон улсад халдвар авсан өвчтөнүүдтэй харьцаж буй эмч, сувилагчийн тоо хангалтгүй байгаа нь  эбола хурдацтай тархаж буйн гол шалтгаан. Судалгаагаар халдвар авсан 40-50 өвчтөнд нэг эмч, хоёр сувилагч ноогдож байгаа. Мөн тусламж хүссэн хүмүүс рүү хамгийн хурдандаа нэг цагийн дараа түргэн тусламж очиж буйг тогтоосон. Тус улсаас 180 эмч, сувилагч болон олон улсын 89 эмч, 150 сувилагч халдвартын голомт дээр ажиллаж байна” гэжээ.

Өнөөдрийн байдлаар эболагаар Сьерра-Леонд 1680 хүн амиа алдаж, 4500 хүн халдвар авчээ.

Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ