Эрдоган шинэ ордонтой боллоо

img

Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы шинэ ордонг 615 сая ам.доллароор бүтжээ. “Ак Сарай” буюу “Цагаан ордон” хэмээх тус байгууламж  Анкара хотын захад ой модоор хүрээлэгдсэн газар байрлажээ.Шинэ ордны нээлт наймдугаар сарын 30-нд Эрдоган Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээж авсан өдөр болсон аж. Тэрбээр хуучин ордноо Ерөнхий сайд Ахмет Давутоглуд шилжүүлэн өгсөн байна.  Тус ордон нь 1000 өрөөтэй бөгөөд хэмжээгээрээ Вашингтоны Цагаан ордон, Москвагийн Кремлиэс том гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Туркийн Сангийн сайд Мехмет Шимшекийн хэлснээр “Шинэ ордны барилгын ажлын дийлэнх хэсгийг улсын сангаас төлсөн. Үлдсэн 135 сая ам.долларыг ирэх жилийн төсвөөс барагдуулна” гэжээ. Ирэх оны төсвөөс 185 сая ам.доллароор Ерөнхийлөгчид зориулан “Airbus А330-200” онгоц худалдан авахаар төлөвлөжээ.

Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch:
150 kvadrat metr gesniigee avch hayasan ch gesen bolohgui l bn daa ene medee chin. malnuud bol malnuud l bh yum daa... gej
2014-11-06