“Sewol”-ийн эзний хүүхдүүдэд ял оноов

img

Өнгөрөгч дөрөвдүгээр сард осолдсон “Sewol” хөлгийн эзэмшигч “Чонхэжин Марин” компанийн эзэн Ю Бён Уны хамсаатан гэгдэх гурван хүнийг авлига, хууль бус аргаар мөнгө олсон хэрэгт буруутган хорих ялаар шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ю Бён Уны хоёр хүүхдийг эрх мэдлээ ашиглан хууль бусаар мөнгө авсан хэрэгт буруутгаж 1.1-3.5 жилийн хорих ялаар шийтгэхээр болжээ. Шүүхээс Ю Бён Уны том хүү Ю Дэ Гюнг гэгч “Чонхэжин Марин” компанийн эзний хүү гэх нэрээр тус компаниас 6.8 сая ам.доллар хувьдаа завшсан хэмээн буруутгаж 2.1 жилийн хорих ялаар шийтгэхээр төлөвлөсөн байна. Мөн эзний бага охин Ю Сом-наг ослын дараа Франц руу зугтсан юм. Түүнийг өнгөрсөн тавдугаар сард Парис хот дахь гэрээс нь интерполынхон баривчилсан байна. Францын тал түүнийг ирэх сард Өмнөдөд хүлээлгэн өгөхөөр болжээ.

п

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ