Гурван ихэр панда төрсөн өдрөө тэмдэглэв
Хятадын Гуандун мужийн Гуанжу хотын амьтны хүрээлэнд 100 хоногийн өмнө гурван ихэр панда мэндэлсэн билээ. Өчигдөр Гуанжу хотын амьтны хүрээлэнгийн ажилчид панда нарын төрсөн өдрийг тэмдэглэж, олон нийтэд танилцуулжээ. Тэднийг өнгөрсөн наймдугаар сарын 15-нд олон нийтэд танилцуулсан билээ. Панда нарын биеийн байдал хэвийн байгаа гэж Хятадын Байгаль орчны сайд Ли Ганьже мэдэгджээ. Өнгөрсөн сарын 2-нд байгаль хамгаалагчид БНХАУ-ын дарга Си Зиньпинд гурван ихэр пандаг Хятадын бахархал хэмээн нэрлэхийг хүссэн билээ. Одоогоор “Си даргаас ямар нэг хариу ирээгүй” гэж Панда холбооны тэргүүн Ли Жиан “Синьхуа” агентлагт ярьжээ. Байгаль хамгаалагчид гурван ихрийг төрүүлсэн эх Жу Хиаог өчигдөр Гуандун мужийн Вэн уулаас амьтны хүрээлэнд авчирсан байна.
ү
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ