Хилари Суонк эболатай тэмцэхийг уриалав
Холливуудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Хилари Суонк өчигдөр худалдаанд гарсан “Manhattan” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа үеэр баруун Африкийн орнуудад дэгдэж, олон мянган хүний аминд хүрч буй эбола вирустэй тэмцэхэд олон улсыг хамтран ажиллахыг хүсчээ. Суонк “Африк гэлтгүй олон улсыг заналхийлж буй эбола вирусыг зогсоохын тулд бид хамтран ажиллах хэрэгтэй. Африк тивд дэгдсэн вирусыг бусад тивд үсэрхийлэхээс нь өмнө зогсоох хэрэгтэй. Хүн бүхэн, улс бүхэн дор бүрнээ эболатэй хэрхэн тэмцэх вэ гэж бодвол энэ вирус бидэнд заналхийлж чадахгүй” гэж хэлжээ.
ө
Жүжигчин бүсгүй хамгийн сүүлд “The Homesman” кинонд тоглосон юм.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ