Хилари Дафф элч болохоос татгалзав

img

Дуучин, жүжигчин Хилари Дафф НҮБ-ын Хүүхдийн сангийн элч, төлөөлөгч болохоос татгалзсан байна. Тэрбээр өчигдөр худалдаанд гарсан Канадын “ELLE” сэтгүүлийг нүүр хуудсыг чимж, ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн тухай “Hollywood life.com” мэдээллээ.

“Би өнгөрсөн сараас эхэлж уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулж, гэр бүлдээ ч цаг гаргаж чадахгүй байгаа. Харамсалтай нь энэ үеэр НҮБ-ын хүүхдийн сан надад элч болох санал тавьсан. Хэрвээ би тэдний саналыг хүлээн авсан бол уран бүтээлээсээ дахиад л хөндийрөх байсан. Үнэнийг хэлэхэд, би элч болоогүйдээ харамсч байна. Тэгэхдээ уран бүтээлдээ амжилт гаргаж, фэнүүдээ баярлуулах нь элч болохоос чухал байна” гэж хэлжээ.

Хилари Дафф өнгөрсөн есдүгээр сар “All About You” хэмээх дуугаа гаргасан билээ. Энэхүү уран бүтээлийг “Youtube.com”-ээр 211 сая хүн үзжээ.

Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ