Монголын бахархлын өдөр 16 настнууд тангараг өргөнө
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж сар бүрийг өөр нэр, уриа гаргаж байгаа аж. Энэ сарыг 16 настнуудын сар болгон зарлаж, тэднийг хамруулах хэд хэдэн ажил зохион байгуулах юм. 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол”-г Монголын бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр улс орон даяар зохиох аж.
a
Аяны хүрээнд өдөр бүр “Залуу” хүн хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа шилдэг суралцагсдаар манлайлуулсан ЕБС, МСҮТ-үүдэд Залуучуудын зөвлөл байгуулах, “Миний мөрөөдөл-Миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам сургалт явуулах, “Спортоо сонгоцгооё” 16 настнуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулах, спортын аль нэг төрлийг сонгон хичээллэх эхлэлийг бий болгох, “Амжилтаар өртөөлцгөөе” амжилт гаргахын төлөө бид ямар байх ёстой вэ? нээлттэй санал солилцох, “Цэвэр агаар бидний ирээдүй” байгаль, түүхийн дурсгалтай танилцах эко аялал, “Эдийн засгийн тогтвортой хөгжил” мэдээлэл сургалт зөвлөгөө өгөх, “Хадгаламжтай залуу хүн” хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Бидний гараа-Бидний амжилт” МСҮТ–үүдтэй хамтран ажиллах, залуучуудын зөвлөл байгуулахгэсэн үйл ажиллагаанд оролцуулах юм байна.
a
Мөн үндэсний үйлдвэрлэгч компаниудтай танилцах аяллыг зохион байгуулах аж. Энэхүү аяныг Монгол Улсын Засгийн Газар, БШУЯ, ССАЖЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Хаан банк, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ариг банк, НВЦ ХХК, ТЕСО ХХК, ДЦС-4 ТӨХК, Гудамж төслийнхөн, Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл хамтран дэмжиж ажиллаж байгаа юм байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ