Мадонна ахдаа туслахаас татгалзав

img

Попын хатан хаан Мадонна төрсөн ахдаа тусалж, мөнгө өгөхөөс татгалзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 65 настай Энтони Чикконе 10 жилийн өмнөөс архинд донтож, сүүлийн хэдэн жил гудамжинд амьдрах болсон юм.Тэрбээр саяхан Мичиган мужид байхдаа хүнд зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нар Энтонид анхан шатны эмчилгээ хийгээд эмнэлгээс гаргахын хүссэн ч дүүгийнх нь нэр хүндийг нь бодож, эмнэлэгтээ хэвтүүлсэн байна.

Харин эмнэлгээс Энтонигийн эмчилгээний төлбөр 1350 долларыг дуучнаас нэхэмжилсэн ч татгалзсан хариу авчээ. Тэрбээр “Энтони гэх хүнийг танихгүй. Энэ хүн сайн болон муу явах нь надад хамаагүй” гэж хэлжээ. Энтони өнгөрсөн жил “ABC”агентлагийн сэтгүүлчид “Мадонна нэрд гарахын тулд 14 наснаасаа биеэ үнэлэсэн” гэж хэлж байжээ. Энэхүү ярилцлагын дараа тэдний харилцаа муудаж, тэрбээр төрсөн ахаа нэр хүндэд нь халдсан хэргээр шүүхэд өгч байсан юм. Мадонна дөрвөн ах, хоёр дүүтэй билээ.

Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

basdgajx:
bi ch bas ogokhgui l baikh baisan torson duugee muulaad yariltslaga ogch baisan hund mongo ogch haragdaach
2014-11-07
мадонна-г дэмжиж байна:
би мадона-н оронд байсан бол бас өгөхгүй л байх байсан. надад нэг архичин найз бий. олон удаа мөнгө өгсөн. надад мөнгө байгаа ч гэсэн сүүлийн үед би татгалзах болсон. хүн өөрөө л өөрчлөгдөж ухаарах хэрэгтэй.
2014-11-07
зэрлэг нийгэм:
америкийн амьдрал бол бүгд биеэ * шүү дээ. мадонна, анжелина болон бусад нэрд гарсан хүмүүс бүгд л бусдын өвөр хэссэн сэжгийн *ууд байсан. одоо сайхан амьдарч байна. үнэндээ бол имперализм гэдгийг яс махандаа тултал бид нар мэдэрч байгаа юм биш үү. мөнгөгүй бол хэн ч биш. мөнгө бол таны ээжээс ч үнэтэй, нөхрөөс бол хэд дахин үнэтэй.
2014-11-07
zuv sh de:
muu arhichind buu ug.zuv shu dee.zunduu l ugsun duugiin nereer ih idej uuj duusgaad dahin dampuu nuhur avah sanaatai.arhichind mnugu uguud hereggui ee
2014-11-06
zogii.:
huvi huvia hicheesen hymyystei kapitalist niigemee gej.
2014-11-06
zogii.:
мадонна дөрвөн ах, хоёр дүүтэй yum bol 1350 долларыг tsaad 5 hynees ni gargaad ogchijhoj chadahgyi baigaa yum baihdaa.goloo tsohitson hymyys ve mongoggyi negendee tuslahgyi. 1350 доллар chini ter ulsiin huvid ih mongo bish bizdee.
2014-11-06
mongolhvv:
ene bol bidenii hvseed shvteed baigaa nogoo moroodoliin amerik aimdaral shuu dee?? iim boloh gej hvseed bn daa mongolchuud?? eh etsegee ch ed nar toodogui shuud l asaramjiin gazar ogood l vhtel neg ochij uulzahgui ee?? hvn gehed hetsvv hvmvvs dee??
2014-11-06
шударга:
бидний магтаад байдаг америк амьдрал гэдэг энэ шүү дээ,
2014-11-06
hun gej sonin shuu:
oliggui ahtai hunch hetsuu yumdaa. uuriiguu gaigui avaad yavj chadahgui deer ni hamaatan sadnaa muuldag humuus haa gazar olon shuu
2014-11-06
zochin:
ene chine usa khumuujil sh dee kk
2014-11-06
иргэн:
тэрбумтан дүү нь 1350-хан доллар төлбөл дампуурах юм байх даа. муу ч сайн ч ах дүүс л баймаар юм даа.
2014-11-06