Оюутнууд цагдаагийнхантай мөргөлдөв

img

Ардчиллын төлөө тэмцэж буй Хонконгийн оюутан залуус захирагч Лин Чун-Иенд гомдол гаргаж, цагдаа нар эхэлж хүч хэрэглэсэн учир хариуг нь барих болно хэмээн мэдэгджээ. Өчигдөр 14.00 цагийн үед Монгконг гудамжинд байршаад буй оюутнуудыг тараахын тулд цагдаа нар даралттай ус, цахилгаан бороохой, резинэн сумтай буу зэргийг ашигласан байна. Оюутнууд дээрх гэнэтийн ажиллагааг эсэргүүцэж, цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний улмаас 50 гаруй оюутан хүндээр гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн их сургуулийн оюутан Жосеф Хон мэдэгдсэн байна.


Жосеф Хон “Ройтерс” агентлагт ярихдаа “Цагдаа нар эхэлж хүч хэрэглэсэн. Тэд эмэгтэй, эрэгтэй, хүүхэд гэлтгүй бүгдийг нь зодож, гэмтээсэн. Бид өнөөдрөөс эхэлж гартаа цаазан лоозон бус биеэ хамгаалах зэвсэг барих болно. Энэ тухай захирагч Лин Чун-Иенд хүртэл мэдэгдсэн” гэжээ.


Бээжингийн удирдлагууд оюутнуудыг жагсаалаа зогсоовол хэлэлцээр хийнэ мэдэгдсэн байна. Харин оюутнууд тэдний саналыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, энэ оны эцэс хүртэл жагсаалаа үргэлжлүүлсээр байх болно гэжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хүүхдүүд ээ, зоригтой, урагшаа.
2014-11-07
лута:
зоригтой л хүүхдүүд юм даа хүүхэд гэлтгүй гэхдээ бидэнд хятад улс энх амгалан байвал нэн сайн сан
2014-11-07