Клуни, Жоли нар кинонд тоглоно

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни болон Анжелина Жоли нар ирэх оноос хамтарч, кинонд тоглохоор болжээ. Энэхүү мэдээллийг Клунигийн менежер Данель Лоб баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.


Тэрбээр “Клуни, Жоли нарын хамтран тоглох киноны зохиол хэдийнээ бэлэн болсон. Дэлхийн II дайны үеийг харуулсан, түүхэн кино. Зохиолыг Жолигийн нөхөр жүжигчин Брэд Питт бичсэн. Зураг авалт ирэх оны хоёрдугаар сараас эхэлнэ. Клуни аль хэдийнээ зохиолтойгоо танилцаж эхэлсэн” гэж хэлжээ.


Хоёр уран бүтээлчийн тоглох кино Брэд Питтийн сүүлд тоглосон “Fury”киноны хоёрдугаар анги гэж “TMZ”сайт мэдээлэв. Тэгэхдээ энэхүү мэдээллийг Брэд батлаагүй юм. Клуни сүүлд “Wonderland”кинонд тоглосон бол Жоли нөхрийнхөө хамтаар найруулагч Ридли Скотын бүтээл “Counselor” кинонд тоглож буй. Энэхүү уран бүтээл ирэх  оны дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ