Марк Антони хуримаа хийнэ
Дуучин Женнифер Лопезийн экс нөхөр дуучин Марк Антони тун удахгүй хуримаа хийхээр болжээ. Дуучин залуу өнгөрсөн амралтын өдөр найз бүсгүй Шэннон Де Лимад гэрлэх санал тавьсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд өнгөрсөн жилээс үерхэж эхэлсэн юм.
Антони инстаграмдаа найз бүсгүйтэйгээ авахуулсан зургаа байршуулсан байна. Энэхүү зурагт Шэннон Де Лима ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн байжээ. Тэрбээр твиттертээ “Итгэж чадахгүй байна. Марк Антони бол гайхалтай, үлгэр жишээч залуу” гэж жиргэжээ.
Антони өнгөрсөн жил долоон жилийн турш хамт амьдарсан Женнифер Лопезээс албан ёсоор салжээ. Тэд Макс, Эмма гэх охин хүү хоёртой юм. Энэхүү салалтын гол буруутан нь Антони учир хүүхдүүдийг ээж нь асран халамжлах ёстой гэсэн шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ