Л.Цог намаасаа хөөгджээ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо яг одоо хуралдаж байна. Энэ удаа тус намынхан улс төрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдаж байгаа юм байна. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулах кноп дарж, Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад хувь нэмрээ оруулсан хэмээн УИХ-ын дэд дарга Л.Цогийг намаасаа хөөх асуудлыг хэлэлцэж байгаа бололтой. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “тийм” гэсэн хариулт өглөө. МАХН-ынхан УИХ-ын гишүүн Л.Цог нь удаа дараа намын бодлогын эсрэг ажилласан хэмээн үзсэн бололтой.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ