Тэйлор Свифт хамгийн их ашиг олжээ
Кантри дуучин Тэйлор Свифт холливуудын эмэгтэй уран бүтээлчдээс хамгийн их ашиг олжээ. Тэрбээр нэг жилийн хугацаанд нийт 50 сая ам.долларын ашиг олсон гэж “People”сэтгүүл нийтэлсэн байна. Харин дараах байрт дуучин Бейонси, Рианна, Кейти Перри, Майли Сайрус нар жагсчээ. Тус жагсаалтын 11 байранд Селена Гомез багтсан аж.
Дуучин бүсгүй Тэйлор Свифт өнгөрсөн сард 12 дуутай “1989” гэх цомгоо гаргасан юм. Өнөөдрийн байдлаар түүний цомог 2.9 сая хувь зарагдсан гэж “Hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр дээрх цомгоос гадна өнгөрсөн нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл Европын 10 орчим хотод аялан тоглолтоо хийсэн юм. Тэйлор ирэх сараас “1989” хэмээх аялан тоглолтоо Азийн орнуудаар хийхээр төлөвлөж, зар сурталчилгаагаа цацаад эхэлжээ. Түүний сүүлд гаргасан дуу болох “Shake It Off” нь одоогоор “Billboard Hot” 100 чартын хоёрдугаарт бичигдэж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ