Малала оюутнуудад туслахыг уриалав

img

Лондон хотноо зохион байгуулагдаж буй залуучуудын форум уулзалтад хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналтан Малала Юсуфзай оролцож, итгэл тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг Ардчиллын төлөө тэмцэж буй Хонконгийн их, дээд сургуулийн оюутнуудад туслаж, анхааралдаа авахыг хүсчээ. Дээрх жагсаалыг тэргүүлж буй оюутан Жосеф Хон өнгөрсөн амралтын өдөр Малалад захиа явуулж, оюутнуудын дуу хоолойг олон улсад хүргэхийг хүссэн билээ.


Малала “Ирээдүйнхээ төлөө тэмцэж буй Хонконг оюутан залуусын шаардлагыг БНХАУ-ын удирдлагууд хүлээн авахыг хүсч байна. Хонконгийн цагдаа нар оюутнуудын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг хүсье” гэж хэлжээ. Тэрбээр төгсгөлд нь харамсалтайгаар амиа алдсан Мексикийн Багшийн их сургуулийн 43 оюутны үхлийн шалтгааныг хурдан олохыг тус улсын Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетогоос хүсч, эмгэнэл илэрхийлсэн байна.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ