“Interstellar” нээлтээ хийлээ

img

Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан “Warner bros” компанийн шинэ бүтээл “Interstellar” буюу “Оддын хооронд” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийжээ.

б

Энэхүү уран бүтээлд өнгөрсөн жил “Dallas Buyers Club” киногоороо “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн жүжигчин Мэтью Макконахи болон жүжигчин Энн Хэтэуэйн нар гол дүрийг нь бүтээсэн юм. 110 минутын турш үргэлжлэх энэхүү киног Британийн найруулагч Кристопхер Нолан найруулжээ. Тус уран бүтээл нийт 152 сая ам.доллароор бүтсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

ы

“Interstellar” энэ сарын 9, 10, 11-нд Европ болон Латин Америкийн орнуудад албан ёсны нээлтээ хийхээр болсон байна. Киноны гол дүрийг бүтээж буй Энн Хэтэуэйн твиттертээ “Гайхалтай. Шинэ уран бүтээл минь амжилт олоосой” гэж жиргэжээ.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ