Бритни шинэ хайртайгаа учирчээ

img

Попын гүнж Бритни Спирс өнгөрсөн жил сүй тавьсан Жэйсон Травикаас салсан билээ. Тэд хуримаа хийхээсээ дөрвөн сарын өмнө сүйгээ цуцалсан юм. Тэгвэл хэсэг хугацаанд ганцаараа байсан дуучин бүсгүй шинэ хайртайгаа учирсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Бритнигийн найз залуугаар бүжиг дэглээч Чарлье Эберсол тодорсон гэж “TMZ” сайт бичжээ.  Чарлье Эберсол 2004 онд Бритнийгийн “Toxic” дууны бүжгийг дэглэж байсан аж. “Тэд олон жилийн өмнөөс нэг нэгнээ таньдаг байсан. Бритни өмнөх шигээ эрчтэй болсон” гэж дуучны менежер Суси ярьжээ. Бритни твиттертээ Чарлье Эберсолтай авахуулсан зургуудаа байршуулаад “Шинэ хайр. Баярлалаа. Би ганцаардахгүй байна” гэж жиргэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
урлагийн одууд ялангуяа эмэгтэй дуучид тэр болгон хүнтэй суудаг гэж үү.
2014-11-10