Ким дүүдээ атаархдаг
Реалити шоуны од Ким Кардашиан төрсөн дүү Кендел Женнерт атаархаж явдгаа шоуныхаа үеэр ярьжээ. Тэрбээр “Би 34 настай. Кендел Женнер 19 настай. Тэр надаас 20 см өндөр. Сүүлийн үед хэвлэлүүд намайг бус түүнийг сонирхож, сонжиж байна. Тэгэхдээ иймхэн зүйлд атаархаж суух хүн би биш. Саяхан Женнерт сахиусан тэнгэр болох санал тавьсан. Жинхэнэ атаархал гэвэл тэр үеийг хэлэх байх. Би эгчийн хувиар дүүдээ сайн сайхныг хүсч байна. Чиний ирээдүй үүрд сайхан байх болтугай” гэж хэлжээ.
1
Харин Ким Кардашианыг ийнхүү хэлсэний дараа Кендел Женнер твиттертээ “Хонгорхон эгч минь иймхэн зүйл дээр атаархах хэрэггүй. Норт Уэст ямар үзэсгэлэнтэй билээ. Тэр миний насан дээр яг л дагина шиг харагдах болно” гэж жиргэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ