Донецкийн Ерөнхийлөгчтэй уулзахыг хүсэв

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарын Донецк мужийн Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө нэрийдээд буй “Бүгд Найрамдах Донецк улс” хөдөлгөөний тэргүүн Александр Захарченкотой уулзах санал тавьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Порошенко “Улс дотроосоо хагарах нь ард түмэнд аюултай. Бид энхийн гэрээ байгуулж, нэг нэгэндээ итгэх хэрэгтэй. Хамгийн гол нь бид эвтэй байсан цагт хямралаас гарч чадна” гэж хэлжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Чуркин  “ЕрөнхийлөгчПетр Порошенко энэ сарын 15-нд Захарченкотой уулзах санал гаргасан. Одоогоор хариу ирээгүй байна” гэж “Ukraine agency”-д ярьжээ.

Александр Захарченко өнгөрсөн амралтын өдөр Донецк мужийг тусгаар улс хэмээж, Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн юм. Тэрбээр ард түмэндээ хандаж эхний ээлжинд Оросын Батлан хамгаалах яамнаас туслалцаа авахаа мэдэгдсэн билээ. Оросын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу Донецкт цэрэг болон зэвсгийн тусламж үзүүлэхээ амлаад буй. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ