“АНУ дайныг эхлүүлсэн”
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн
тэргүүн Бакар аль-Багдади хэлэхдээ “АНУ дайныг эхлүүлсэн” гэжээ. Өнгөрсөн
амралтын өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дахин 1500 цэргээ илгээхээ
мэдэгдсэн юм. Эхний цуваа маргааш Иракт очно. Дээрх мэдэгдлийн дараа хэт
даврагчдын тэргүүн дургүйцлээ илэрхийлж, Иракт байршиж буй АНУ-ын агаарын нисэх
хүчний төв баазыг дэлбэлэхээ мэдэгдээд буй. Тэрбээр “Олон улс биднийг Иракийг хямралд
авчирсан хэмээн буруутгаж байгаа. Үнэнийг хэлэхэд бид Ирак хүмүүс. Тиймээс эх
орондоо юу хийх нь бидний эрх. АНУ хөндлөнгөөс оролцож, эх оронд минь
хүчирхийлэл үйлдэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс бид АНУ болон Их Британи
улсаас эх орноо хамгаалах хэрэгтэй” гэж хэлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Хэт даврагчид бол Ирак болон олон улсын дайсан. Тэд өөрсдийгөө зөвтгөх нь хууль бус” хэмээсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ