Хонконгийн захирагч Си даргатай уулзав
Хонконгийн захирагч Лин Чун-Иен БНХАУ-ын дарга Си
Зиньпинтэй Бээжин хотноо уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд
Хонконгт болж буй оюутан, залуусын эсэргүүцлийн жагсаалын тухай ярилцсан гэж Комминуст
намын хэвлэлийн албанаас уламжлав. Захирагч эсэргүүцлийн жагсаалыг тараахын
тулд оюутнуудын шаардлагыг хүлээн авахыг Си даргаас хүссэн ч татгалзсан хариу
авчээ. Оюутнууд сонгуулийн нээлттэй эрх олгохыг Бээжингийн удирдлагуудаас
шаардаж буй.
Си Зиньпин дарга “Оюутнуудын шаардлага Хятадын гадаад бодлоготой харшлах болно. Тиймээс ирэх 2017 оныг хүртэл оюутнуудын шаардлагыг хүлээн авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Оюутнуудын жагсаал ирэх оныг хүртэл даамжирсан ч саналыг хүлээн авахгүй” гэж ярьжээ. Лин Чун-Иен “Синьхуа” агентлагт ярихдаа “Би Си даргатай оюутнуудын шаардлагын асуудлаар ярилцсан. Үр дүнд хүрсэнгүй. Оюутнууд хий хоосон зүйлийн төлөө жагсч байна” гэсэн байна.
“Ардчилалын төлөө тэмц” жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн их сургуулийн оюутан Жосеф Хон “Бээжингийн удирдлагууд бидний саналыг хүлээн авах хүртэл тэмцэхээ мэдэгдье. Бидний жагсаалыг хий хоосон гэж бүү дүгнэ” хэмээн жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ