Хойдод хоригдож байсан АНУ-ын иргэд суллагдав

img

Хойд Солонгосын шоронд ял эдэлж байсан АНУ-ын иргэн Кеннет Бэй  болон Тод Миллер  суллагдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Кеннет Бэй  2012 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хойд Солонгост жуулчлалаар очоод удалгүй баригдсан юм. Тус улсын шүүх түүнийг нууцаар зураг авсан, нууцлалын зэрэгтэй материал хулгайлсан хэмээн буруутгаж, 15 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Харин Миллер өнгөрсөн наймдугаар сард тус улсын хуулийг зөрчсөн хэргээр зургаан жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.  Өнгөрсөн сарын эхээр Хойдод хоригдож байсан АНУ-ын иргэн Жеффри Фаул суллагдсан билээ. “Ройтерс” агентлагийн мэдээлсэнээр “АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Жеймс Клеппер Хойдын удирдагч Ким Чен Унд Ерөнхийлөгч Барак Обамагийн захиаг хүлээлгэн өгсний дараа Кеннет Бэй, Тод Миллер  нар суллагдсан” гэв.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

basl chi yu delger tsetsegee gej:
b.delgertsetegee chinii oruulsan medeeleluud yagaad l zaaval asuudaltai baidagiim boloo ug ugzui nairuulga utga sanaa gedeg baihaa chi neg aytaihan bodoj baigaad bicheldee zalhuuralgui hoidod gedeg gants ug l asuudal bolj bnaa hoid solongosd gedegeereel garchig uguud bicheed oruulaach mongolchuud bid olon ulsiin medleg oilgolt saitail daa tehdee ene hoiduud chin manai ulsiin hoid zugiin neg heseg aytai tiimerhuu dainii medeejiin tod tomruun medej baih yostoim shig oilgogdood bnaa nadad. solongosiin soyoliin dovtolgoo bidend udur tutam uilchilj nervuulj baigaag mash todoor mederuulj ugch baigaa yumuu daa
2014-11-10