43 оюутны аминд хүрсэн этгээдүүд баригдав
Мексикийн Герреро мужийн Игуала хотын Багшийн их
сургуулийн 43 оюутан өнгөрсөн сарын 27-нд сураггүй алга болсон юм. Тус улсын цагдаа нар
оюутнуудын цогцсыг Игуала хотын захын хорооллоос олсон билээ. Тэгвэл оюутнуудын
аминд хүрсэн гэмт этгээдүүд баригдсан гэж “www.scoopnest.com” мэдээллээ. Оюутнуудын
аминд хүрсэн гэмт этгээдүүд “Геррерос Унидос” бүлэглэлийн гишүүд байжээ. Тэднийг
өнгөрсөн долоо хоногт баривчилж мэдүүлэг авч эхэлсэн байна. Мэдүүлгийн үеэр
гэмт этгээдүүд оюутнуудыг хөнөөж, цогцсыг нь шатааснаа хүлээн зөвшөөрчээ. Гэмт
этгээдүүд оюутнуудыг хулгайлан, Игуала хотоос зайдуу байрлах хог хаягдлын цэгт
аваачин аминд нь хүрсэн гэж мөрдөгчдөд ярьжээ. Игуала хотын Ерөнхий прокурорын
мэдээлж буйгаар “Гэмт хэрэгтнүүд цогцсуудыг шатаасан гэв. Гал унтарсны дараа
тэд хохирогчдын цогцсыг уутанд хийж, гол руу хаясан” гэжээ. Гэмт этгээдүүд
хэргээ хүлээсний дараа тус улсын Ерөнхийлөгч Энрике Пеня Ньето орон даяар
гашуудал зарласан байна.
Энэ хэрэгтэй холбогдууланИгуала хотын захирагч Хосе Луис Абарка болон түүний эхнэр Мария Де-лос-Анжелес нарыг баривчлаад байсан юм. Тэднийг өчигдөр батлан даалтаар сулласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ