Каталончууд тусгаар улс болохыг дэмжив

img

Испанийн зүүн хойд нутагт оршин суудаг каталончууд тусгаар улс болохыг хүсч, өчигдөр бүх нийтийн санал асуулга явуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сайн дурынхан зохион байгуулсан санал хураалтаар иргэдээсээ “Каталоныг Испанийн нэг муж хэвээр үлдээхийг хүсч байна уу, эсвэл тусгаар тогтносон улс болохыг дэмжих үү” хэмээн асуужээ. Каталон муж 7.5 сая хүн амтай бөгөөд саналаа өгсөн нийт сонгогчдын 80 хувь нь тусгаар улс болохыг дэмжсэн байна.


Испанийн Засгийн газар дээрх сонгуулийн хууль бус хэмээж сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Харин Каталоны удирдагч Артур Мар “Испанийн Засаг захиргаагүй бид тусгаар улс болох болно” гэж хэлжээ. Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой дээрх санал асуулгыг “утга учиргүй” хэмээжээ. Каталон муж 2006 онд “муж” гэх тодорхойлтоосоо татгалзаж “улс” гэх статустай болсон юм. Харин 2010 онд Испанийн Үндсэн хуулийн цэцээс энэ шийдвэрийг хууль бус гэж үзжээ.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ