Кеннет Бэй: Хойд Солонгост өөрчлөлт хэрэгтэй

img

Хойд Солонгосын шоронд ял эдэлж байсан АНУ-ын иргэн Кеннет Бэй болон Тод Миллер нар суллагдсан юм. Тэд өчигдөр 20.00 цагийн үед Пхеньянаас АНУ-д очиж, гэр бүлийхэнтэйгээ уулзсан билээ. Кеннет Бэй эх орондоо ирсэнийхээ дараа хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд яриа өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргье.


-2012 оны арваннэгдүгээр сарын 10-нд та Хойд Солонгост жуулчлалаар очиж, удалгүй баригдсан. Хойд Солонгосын шүүх таныг нууцаар зураг авсан болон нууцын зэрэгтэй материал хил давуулахыг оролдсон гэж бурууртгаж чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ялаар шийтгэсэн. Өнгөрсөн оны гуравдугаар сард хэвлэлийн хурал зарлаж, үнэн байдлын талаар ярьсан. Тэр үед таны хэлсэн үг бүхэн хатуу хяналтан дор байсныг нуугаад яахав. Одоо та эрх чөлөөт иргэний хувьд Хойд Солонгос болон шоронгийнх нь тухай бидэнд яриач?

-Ярианыхаа эхэнд намайг суллуулахын тулд Хойд Солонгосын удирдлагуудтай яриа хэлэлцээр хийсэн Ерөнхийлөгч Барак Обама болон АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга Жеймс Клеппер нарт талархсанаа илэрхийлмээр байна. Иргэнээ хамгаалахыг хүссэн тэдний дайчин зан намайг уйлуулахад хүргэсэн. Би хоригдсон үеэсээ л “Хэзээ эрх чөлөөтэй болох бол. Эрх чөлөө бол миний хувьд мөрөөдөл” гэж боддог байсан. Тэгэхдээ миний мөрөөдөл биелж би гэр бүлийнхээ дэргэд байна. Мөрөөдөл байсан ээж, эхнэр, хүүхдүүд минь миний дэргэд зогсч байна. Та бүхэн надаас Хойд Солонгосын шоронд хүний эрх хэрхэн зөрчигддөг талаар асуулаа. Үнэнийг хэлэхэд энэ бүхний тухай ярихад сэтгэл минь өвдөж байна. Тэр газар тэр улсад хүний эрх гэдэг зүйлийг ярих ч хэрэггүй байх. Шоронгийн хоригдлууд өдөр 17 цагийн турш газар тариалан, хүнд даацын үйлдвэр зэрэгт ажил хийдэг. Бидэнд өгч буй хоол яг л угаадас шиг бохир заваан, ой гутмаар. Хэдий хулгай хийж, хүн алж, бусдыг залилсан ч гэсэн бид хүмүүс. Хүн ямар ч газар хүн шиг байх ёстой. НҮБ болон олон улсын байгууллагууд Хойд Солонгосын удирдлагуудад шаардлага хүргүүлж, шоронгийн нөхцөл байдлыг нэг алхам сайжруулахыг шаардах хэрэгтэй. Хойд Солонгос бол шорон биш гэдгийг ойлгуулах нь зөв. Хойд Солонгост өөрчлөлт хэрэгтэй.




-Та өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Намайг өчүүхэн шалтгаанаар яллаа” гэсэн. Одоо хүртэл дээрх шиг бодолтой байна уу?

-Тиймээ. Анхнаасаа Хойд Солонгосын удирдлагууд “Гадаадын жуулчид зураг авах ёсгүй” гэж заах хэрэгтэй байсан. Тийм дүрэм, заалт байгаагүй учир дутуу төрсөн нярайг эмчилдэг сувилалд очиж, зураг авсан. Жуулчлалын маршрутаас өөр газар руу явсан нь хууль бус гэдгийг сайн мэдэж байсан. Тэгэхдээ тийм хүнд шийтгэлтэй гэдгийг мэдээгүй. Намайг улсын нууцын зэрэгтэй материал АНУ-д шилжүүлэхийг завдсан гэсэн. Энэ бүхэн худлаа.


-Шүүх буруу шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж үзсэн үү?

-Хойд Солонгост удирдагч Ким Чен Уны дараа шүүх ордог.


-Өнгөрсөн сарын эхээр Пхеньяны төв шоронгоос Жеффри Фаул суллагдсан. Тэр үед?

-Жеффри Фаул суллагдсан гэдгийг сонсоод би АНУ-ын Засаг захиргаа биднийг мартаагүй гэдэгт талархсан.


-Та шоронд хоригдож байх хугацаандаа хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтсэн. Нууц биш бол ямар шалтгаанаар эмнэлэгт хэвтэв?

-Хойд Солонгосын шоронд хүн тогтохын аргагүй бохир. Би хангалттай тэжээл болон амралтгүйгээр хүнд хөдөлмөр өдөр бүр эрхэлдэг байсан учир бие минь их доройтсон.




-Ирээдүйн төлөвлөгөө?

-Хоёр жилийн дараа гэртээ ирлээ. Надад амралт болон сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй байна.


-Та шоронд хоригдож байх үедээ өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан гэсэн?

-Тиймээ. Өнгөрсөн сар харгалзагчид хурааж авсан.


-Цаасан дээр болон тархиндаа бичсэн үнэнгээрээ та ном бичих төлөвлөгөө байна уу?

-Залуус Хойд Солонгосыг басамжилж, хүчгүй хэмээн үл тоох нь буруу. Ном бус бодит үнэний тухай би ярихыг хүсч байна. Биеэрээ гаталсан гашуун үнэнг минь залуус ойлгож, тэр хаалттай улсад очихдоо болгоомжтой байхыг сануулж, хүсэх болно.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
ene muu umhii kimchi tendee uhej dald orohgui
2014-11-11
daldaak korea:
daldaganaj baij sain hashirsan bna.omhii solongosuud ar ovor gelgui novshnuud.
2014-11-10
ji*enuud:
buduuleg n il north korea, buduuleg n dald western america hoyr dundee dun.
2014-11-10
б.дэлгэрцэцэг:
зөв шүү үүүүүүүүүүү
2014-11-10
ажиглагч:
үгүй тэгээд турж эцсэн юм алга, тарган цатгалан л зураг байна. эсвэл тэр угаадас нь витаминтай юм уу?
2014-11-10