Т.Түвшинтулга: Би 2020 онд олимпийн аварга болно
Сайн
сайхныг санхүүжүүлнэ”
уриатай Голомт банк нь одоогоос 12 жилийн өмнө нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх
ажлын хүрээнд Монгол Улсын бизнесийн байгууллагуудаас анхлан санаачилж, “Голомт банкны нэрэмжит Оюутны
тэтгэлэгт хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлж ирсэн билээ.
h
Энэ жил Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 400 орчим оюутан, 4 шатанд өрсөлдсөнөөс ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэх шилдэг хуульч, эдийн засагч, дуучин, тамирчин, инженер гээд бүхий л мэргэжлийн 100 шилдэг оюутан тодорч, жилийн турш тэтгэлэг авах, тэтгэлэгт оюутнуудад зориулсан хөтөлбөрт хамрагдах, Голомт банкны судлаач оюутны багт ажиллах, сургуулиа төгсөөд тус банкинд ажиллах зэрэг томоохон боломжуудыг аваад байна. Ингээд уншигч та бүхнийг шилдэг оюутнуудын төлөөлөлтэй уулзуулъя.
h
Биеийн тамирын үндэсний их сургуулийн биеийн тамирын багш дасгалжуулагчийн 4-р курсын оюутан
х
Т.ТҮВШИНТУЛГА: БИ 2020 ОНД ОЛИМПИЙН АВАРГА БОЛНО
н
а Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг мэргэжил харгалзахгүй зохион байгуулдагийг юу гэж үздэг вэ?
Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байгаа миний хувьд болоод бусад найз нөхдийн минь хувьд өөрийнхөө ур чадварыг нээх, сорих боломжийг олгох тэтгэлэгт хөтөлбөр гэж байдаггүй. Харин Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь бидэнд төдийгүй бүхий л чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад ижил боломж олгож, бас мэргэжил бүрийн онцлогт нийцэхүйц сонгон шалгаруулалт явуулдаг нь надад их уян хатан бас шударга санагдсан. Энэ бол бидний ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.
а Тамирчин хүн байнгын бэлтгэл сургуулилттай байдаг шүү дээ. Тэгвэл оюутны тэтгэлэгт хөтөлбөрт оролцохдоо бэлтгэлээ хир сайн хангав?
Өөрийгөө шинээр нээхийг зорьж бэлдсэн. Энэ зорилгодоо хүрч, бас урам авсан. Миний хувьд чөлөөт бөхөөрөө дагнаж, бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гэж явсан болохоор англи хэлний болоод бусад салбарын өндөр мэдлэгтэй оюутнуудтай мөр зэрэгцэн тэтгэлэгт хөтөлбөрт оролцсоноор өөртөө шүүмжлэлтэй хандаж, улам илүү ихийг сурч мэдэх зорилго тавиад байна.
а
Оюутан нас гэдэг хүний амьдралын мартагдашгүй сайхан үеийн нэг байдаг. Тэгвэл энэ сайхан үедээ “чимэг” болгож 2014 оны Олон улсын оюутны чөлөөт бөхийн дэлхийн аварга болсныг дуулаад өөрөөр тань бахархах сэтгэгдэл төрж байлаа. Өөрийнхөө амжилтаас хуваалцвал?
Би чөлөөт бөхөөр хичээллээд 8 жил болж байна. Өвөө, аав минь гээд манайх бөхийн удамтай л даа. Энэ онд би Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Унгар улсын Печ хотноо зохиогдсон Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 61 кг-ийн жинд зодоглох эрхтэй болж аварга болсондоо баяртай байна. Мөн “Инчон-2014” Азийн наадмын 61 кг-ийн жинд барилдаж, шагналт 5-р байранд орсон. Өмнө нь 2010, 2011, 2012 онуудад Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө хүрэл алтан медаль авч байсан. Монгол улсын гавъяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлага доор бэлтгэл сургуулилтаа хийдэг дээ.
а Мэдээж олон уралдаан тэмцээн өөрийг тань хүлээж буй. Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?
Миний хувьд 2020 оны олимпийн аварга болно гэж зорьж байгаа. Тэрний наана Азийн аварга, дэлхийн аварга гээд олон олон том тэмцээн уралдаан намайг хүлээж байна. Мэдээж 2016 оны олимп бол миний хойшид үзүүлэх амжилтын эхлэл үе юм. Харин 2015 он бол олимпийн өмнөх цикл үе бөгөөд олимпод оролцох эрх авах олон тэмцээн зохион байгуулагдана. Тамирчин бидний хувьд өөрсдийн зардлаар тэмцээнд оролцох нь их байдаг. Тийм болохоор би Голомт банкны тэтгэлгээ өөрийн зардалдаа зарцуулах болно. Нэг үгээр хэлбэл би Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нь олипод оролцох эрхтэй болох тасалбараа авлаа гэж билэгшээж байгаа.
а
Өөрийг тань ирээдүйн олимпийн аварга болж, эх орныхоо нэрийг дуурсгаарай гэсэн ерөөлийг тавьж байна.
Баярлалаа. Би тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан алдартай тамирчин болоод зогсохгүй багш шигээ мундаг багш болж, олон сайхан шавь нараараа хүрээлүүлж эрмэлзэж явдаг. Энэ мөрөөдлөө ч биелүүлэхэд минь надад маш их урам зоригийг өгсөн Голомт банкныхаа хамт олны итгэлийг алдахгүй эх орныхоо спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгээ илэрхийлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ