"Найрамдал" хороололд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Найрамдал” хороололд энэ сарын 5-ны өдөр гахайн сонгомол мялзан өвчин гарч дөрвөн гахай үхсэн байна. Өнөөдрийн байдлаар 32 гахайг устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн 30 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон тухай МХЕГ-аас мэдээллээ.
б
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Мал эмнэлэг зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ