Нью-Йорк эболагаас бүрэн чөлөөлөгдөв
Баруун Африкт дэгдээд буй эбола вирус АНУ-ын Нью-Йорк
хотод өнгөрсөн сарын сүүлээр бүртгэгдсэн билээ.
Нью-Йорк хотын эмнэлгийн эмч Крэйг Спенсер Гвиней улсад ажиллаж байхдаа эбола вирусын халдвар авсан юм. Спенсерт халуурах, суулгах шинж тэмдэг илэрч, түүнийг өнгөрсөн сарын 23-наас Нью-Йоркийн “Bellevue” эмнэлэгт эмчилж эхэлсэн аж. Тэрбээр “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын шугамаар Баруун Африкт ажиллаж байгаад эргэж иржээ. Спенсер Нью-Йорк хотод эбола вирусын халдвар илэрсэн анхны, АНУ-ын дөрөв дэх хүнээр бүртгэгдээд байсан юм. АНУ-ын эбола вирустэй тэмцэх алба “Эболагийн халдвар авсан эмч Крэйг Спенсер бүрэн эдгэрлээ” гэж мэдээлжээ. Мөн “Нью-Йорк хот эболагаас албан ёсоор чөлөөлөгдөж, аюулгүй бүс нутгийн тоонд орлоо”гэж ДЭМБ-аас мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тус хотын захирагчБилл Де Блазио Нью-Йорк хотод эбола бүртгэгдсний улмаас хөл хорио тогтоох шийдвэр гаргаад байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ