Энхийг сахиулагчдаа тусгаарлав
Индонезийн Засгийн газар Либери улсад 80 хоногийн турш энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон 115
энхийг сахиулагчаа 21 хоногийн хугацаанд тусгаарлахаар болжээ. Либери улсад
эбола вирус хурдацтай тархаж, нийт 1900 хүн амиа алдаад буй. Тус улсын
Ерөнхийлөгч Жоко Видодо“Либери улсад үүрэг
гүйцэтгэсэн энхийг сахиулагчдаа тусгаарлахаар болсон. Эбола вирусын нууц үе 21
хоног байдаг. Тиймээс халдварын голомтоос ирсэн энхийг сахиулагчдаа тусгаарлаж,
биеийн байдлыг нь танадахаар боллоо. Өнөөдрөөс эхэлж эбола дэгдсэн бүс
нутгуудаас жуулчин хүлээн авахгүй. Мөн ард түмнээ эбола бүртгэгдсэн орнууд руу жуулчлал
болон ажлын журмаар зорчихгүй байхыг хүсье” гэж хэлжээ. Энхийг сахиулагчдыг нийслэл
Жакарта хотоос холгүй орших Жава аралд байршуулахаар болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ