Хятадын тэргүүн хатагтайг халамжлав
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Ази-Номхон
далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путин тус улсын тэргүүн хатагтай Пэн Лиюанийг халамжласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Си
Зиньпин зочдодоо зориулж “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд урлагийн тоглолт
зохион байгуулсан байна. Тоглолтын үеэр дэлхийн 20 гаруй орны 30 гаруй
төлөөлөгч нэлээн даарчээ. Энэ үеэр Путин тэргүүн хатагтай Пэн Лиюаниас “Та
даарч байна уу” хэмээн асуугаад хүрмийг нь нөмөргөж өгсөн байна. Путин урлагийн
тоглолт өндөрлөх хүртэл тэргүүн хатагтайд туслахаараа дамжуулан халуун цай
болон үндэсний зоогоо өгчээ. Путин Си Зиньпинд орос компанийн үйлдвэрлэсэн
ухаалаг утас бэлэглэсэн бол тэргүүн хатагтайд Матрёшка хүүхэлдэй бэлэглэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ